Бямбын Дагвадорж
Script error: No such module "AfC submission catcheck". Бямбын Дагвадорж[1] нь Монгол Улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, Профессор юм.
Намтар[edit]
Б.Дагвадорж нь 1944 онд Говь-Алтай аймгийн Наран одоогийн Халиун сумын нутаг Минций хэмээх газар төрсөн. 1952-1954 онд Наран сумын бага сургуульд, 1954-1962 онд Алтай хотын Арван жилийн сургуульд суралцан, 1967 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжилээр төгссөн. 1967-1973 онд Алтай хотын Нэгдсэн эмнэлэгт дотрын их эмч, тасгийн эрхлэгчээр, 1973-2000 онд Анагаах ухааны дээд сургуульд багш, тэнхэмийн эрхэлгчээр ажиллаж байгаад 2000 оноос Элэг эмнэлгийн захирал, зөвлөх эмчээр ажиллаж байна. Элэгний өвчин судлалаар 30 гаруй жил ажиллан 1984 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Б.Дагвадорж Югослав улсын Белград, ЗХУ-ын Москва, Болгарын Софи, Японы Нагоя, Тайланд Бангкок хотын анагаах ухааны их сургуулиудын эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлсэн. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан эмч юм.
Гавъяа шагнал[edit]
Б.Дагвадоржийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Эрүүлийг хамгаалахын болон Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 2002 онд Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор тус тус шагнасан. "Элэгний Дагвадорж" гэсэн эрхэм алдрыг ард түмнээсээ хүртсэн. Дагвадорж эмч өнөөдөр ч хүн ардынхаа эрүүл энхий манаанд зогсож Монголын хоол боловсруулах эрхтэн судлагч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Эрүүлийг хамгаалахын ерөнхий мэргэжилтэн, зөвлөхийн албанд зүтгэсээр байна.
References[edit]
- ↑ Замбага, Баттулга (2019). Алдар цуутны Өлгий Халиу-60. Улаанбаатар. p. 229. ISBN 99978-741-1-0. Search this book on
This article "Бямбын Дагвадорж" is from Wikipedia. The list of its authors can be seen in its historical and/or the page Edithistory:Бямбын Дагвадорж. Articles copied from Draft Namespace on Wikipedia could be seen on the Draft Namespace of Wikipedia and not main one.