You can edit almost every page by Creating an account. Otherwise, see the FAQ.

2021 оны 1 сарын 20-ны өдрийн жагсаал

From EverybodyWiki Bios & Wiki



2021 оны 1 сарын 19-ний өдрийн оройн 21 цагийн үед Улсын 1-р төрөх болох "Өргөө амаржих газар"-т коронавирусийн халдвар жирэмсэн эхээс гарсан гэж мэдээллэж байсан бөгөөд уг халдвар авсан иргэн нь төрөөд удаагүй байсан бөгөөд 2021 оны 1 сарын 19-ний өдөр -22 цельс хүрч байсан бөгөөд уг эмэгтэй нь нимгэн өмдтэй халдвар хамгааллын дэглэмийг эмч нар баримтлуулаагүй гэсэн үндэслэлээр иргэн бухимдан 2021 оны 1 сарын 20-ны өдөр Сүхбаатар талбайд сайн дураараа жагсан УОК /Улсын Онцгой Комисс/ болон ЭМЯ /Эрүүл Мэндийн Яам/-ны сайдыг огцрохыг шаардсан жагсаал өглөөнөөс эхлэн орой хүртэл хүмүүсийн цуваа тасрахгүй улам нэмэгдсээр байгаад ойролцоогоор 3000-4000 мянган хүн жагссан жагсаал болов.

2021 оны 1 сарын 19[edit]

  • 2021 оны 1 сарын 19-ний өдөр Улсын 1-р төрөх болох "Өргөө амаржих газар"-т амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн нь PCR шинжилгээгээр тогтоогдов. Тухайн амаржсан эхийн нөхөр нь хавьтал байсныг мэдэгдсэн байна.
  • Уг амаржсан эхийг тээвэрлэж буй дүр зургийг Ийгл ТВ-ээр шууд дамжуулав.
  • Уг мэдээллийг хүлээн авсаны дараагаар МУ-ийн ЗГ-ийн гишүүн ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан "Шуурхай цахимаар хуралдав." Уг хуралдаанаар Улсын 1-р төрөх болох "Өргөө амаржих газар"-ийн удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг "Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар"-ын дарга Л.Төмөрбаатарт үүрэг болгов.

2021 оны 1 сарын 20[edit]

  • 2021 оны 1 сарын 20-ны өдрийн ЭМЯ-ны 11 цагийн мэдээгээр ХӨСҮТ-ийн Ерөнхий Захирал Д.Нямхүү "Уучлал хүсэв."[1]
  • 2021 оны 1 сарын 20-ны өдрийн ЭМЯ-ны 11 цагийн мэдээгээр ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Я.Амарбаясгалан "Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн" гэх мэдэгдэл хийв.[2]
  • Жагсаалд оролцогчдын тоо улам ихээр нэмэгдэв. Үүний хэрээр ЦЕГ-ийн албан хаагчид аюулгүй байдлыг ханган төрийн ордоныг хамгаалав.[3]
  • 2021 оны 1 сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан хоёр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр болов.

2021 оны 1 сарын 21[edit]

  • ХӨСҮТ-ийн Ерөнхий Захирал Д.Нямхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөв.[4]
  • НЭМГ /Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар/-ын дарга Л.Төмөрбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөв.[5]
  • Улсын 1-р төрөх болох "Өргөө амаржих газар"-ийн дарга н.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөв.[6]
  • МУ-ийн ЗГ-ийн тэргүүн болох Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан хоёр өөрийн хүсэлтээр өгсөн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдлийг хийв.[7]
  • МАН-ын Удирдах Зөвлөл-ийн гишүүд уг шийдвэрийг хүлээн авч УИХ-ийн дэргэдэх ТББХ /Төрийн Байгуулалтын Байнгын Хороо/-нд хэлэлцүүлж 98 хувийн саналаар дэмжигдэн УИХ-д хэлэлцэхээр болов.
  • 2021 оны 1 сарын 21-ний өдөр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/-ийн шуурхай хуралдааны тов илгээв. УИХ-ын дарга УИХ-ын чуулганыг эхлүүлсэн тул Ерөнхий Сайд, УИХ-ын дарга очоогүй бөгөөд Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдэл хийв.[8]
  • УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийн ЗГ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах саналыг дэмжин У.Хүрэлсүхийн ЗГ-ийг огцруулав.[9]
  • 2021 оны 1 сарын 21-ээс эхлэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар УИХ-ын гишүүд дэмжив.

Ашигласан материал[edit]

  1. Д.Нямхүү захирал уучлал хүсэв. https://ikon.mn/n/23s3
  2. Я.Амарбаясгалан алдааг хүлээн зөвшөөрөв. https://ikon.mn/n/23s1
  3. Жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэв. https://gogo.mn/r/xjqk6
  4. ХӨСҮТ-ийн Ерөнхий Захирал Д.Нямхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөв. https://ikon.mn/n/23ty
  5. НЭМГ /Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар/-ын дарга Л.Төмөрбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөв. https://ikon.mn/n/23t9
  6. Улсын 1-р төрөх болох "Өргөө амаржих газар"-ийн дарга н.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөв. https://gogo.mn/r/dklq4
  7. Өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдлийг хийв. https://ikon.mn/n/23ua
  8. ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарлагдав. https://gogo.mn/r/6og6l
  9. Анх удаа өөрийн хүсэлтээр ЗГ огцров. https://gogo.mn/r/77g7w


This article "2021 оны 1 сарын 20-ны өдрийн жагсаал" is from Wikipedia. The list of its authors can be seen in its historical and/or the page Edithistory:2021 оны 1 сарын 20-ны өдрийн жагсаал. Articles copied from Draft Namespace on Wikipedia could be seen on the Draft Namespace of Wikipedia and not main one.